"Улс төрийн тогтсон соёл" болох намын дарга нарын "Мэтгэлцээн" энэ жилийн УИХ-ын сонгуулиар дахин тасрав

"Улс төрийн тогтсон соёл" болох намын дарга нарын "Мэтгэлцээн" энэ жилийн УИХ-ын сонгуулиар дахин тасрав

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2024.06.26/ 00.00 цагт албан ёсоор хаагдана. Улмаар энэ сарын 29-ны өдөр /2024.06.29/ сонгуулийн санал хураалт болж иргэд сонгогчид өөрсдийн төлөөлөл болох 126 гишүүнийг төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгоно. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намууд мөрийн хөтөлбөр, бодлогоороо мэтгэлцдэг улс төрийн тогтсон соёл бий. Энэ жилийн тухайд "Тэнгэр ТВ", Монголын Үндэсний олон нийтийн телевизээс намуудын дундах мэтгэлцээнийг зохион байгуулсан ч энэ нь хангалтгүй байна. 

Учир нь иргэд олон нийт намын дарга нарын мэтгэлцээнийг хүлээж байлаа. Гэтэл намын дарга нар мэтгэлцэхгүй гэдгийг албаны эх сурвалж хэлэв. 

2016 оныг хүртэл намын дарга нар мөрийн хөтөлбөр, хэтийн төлөвлөгөө, бодлогоороо мэтгэлцдэг байв. Хамгийн сүүлд 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын мэтгэлцсэн. Харин 2020 онд намын дарга нар мэтгэлцэхээр төлөвлөж байсан ч МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцохгүй гэснээр тус мэтгэлцээн цуцлагдаж байсан юм. Энэ удаа ч мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга нар Т.Доржханд нарын хэн ч нь мэтгэлцэх талаар дурсаж уриалсангүй.

Угтаа бол намын дарга нарын мэтгэлцээнийг үзэж байж сонгогч саналаа өгөх шийдвэрээ гаргадаг. Гэтэл намуудын удирдлагуудын хэн, хэн нь сонгуулийн мэтгэлцээнээс зугатав. Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнийг анх удаа сонгох түүхэн сонгуульд 21 нас эвслийн 1341 хүн, бие даагч 42 нэр дэвшиж байна.