Б.Чойжилсүрэнд нэг ч төгрөгийн хандив цуглаагүй бөгөөд тэрбээр 82.5 саяыг цахим орчин ашиглахад зарцуулжээ

Б.Чойжилсүрэнд нэг ч төгрөгийн хандив цуглаагүй бөгөөд тэрбээр 82.5 саяыг цахим орчин ашиглахад зарцуулжээ

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан олон нийтэд ил болж, бид энэ талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ.  

УИХ-ын гишүүн, 2024 оны сонгуульд МАН-аас 2-р тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудад нэр дэвшиж байгаа Б.Чойжилсүрэнд аль нэг хуулийн этгээд, иргэдээс нэг ч төгрөгийн хандив цуглаагүй байна. Харин тэрбээр өөрийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг сонгуулийнхаа дансанд байршуулж, зарцуулжээ. Үүнээс 81.2 сая төгрөгөөр нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 38 сая, цахим орчин ашиглах зардалд 82.5 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 230.4 сая төгрөгийг зарцуулсан байх аж.