А.Адъяасүрэнд 33 саяын хандив цугласан бол өөрийн хөрөнгөөсөө 370 саяыг гаргажээ

А.Адъяасүрэнд 33 саяын хандив цугласан бол өөрийн хөрөнгөөсөө 370 саяыг гаргажээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж байгаа билээ. 

Тэгвэл А.Адъяасүрэнд 33 сая төгрөгийн хандив цугласан байна. Мөн тэрбээр 370 сая төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргаж, сонгуулийн сурталчилгаагаа явуулжээ. Тухайлбал, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 355.9 сая төгрөгийг зарцуулсан бол өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд материал нийтлүүлэх зардалд 14.6 сая төгрөгийг зарцуулсан гэж Аудитын байгууллагад тайлагнасан байна.