"Гадаадад байгаа иргэдийн саналыг Монгол Улсад авчирсан. Маргааш бүх хэсгийн хороо хаагдсаны дараа задална" гэлээ

"Гадаадад байгаа иргэдийн саналыг Монгол Улсад авчирсан. Маргааш бүх хэсгийн хороо хаагдсаны дараа задална" гэлээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлнэ. Ингэхдээ 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор тойргоос, 48 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор намын жагсаалтаас сонгох юм.

Ийнхүү холимог тогтолцоогоор сонгууль явуулж буйтай холбоотойгоор гадаадад амьдардаг монгол иргэдийн сонгуульд оролцох эрхийг хангаж санал авахаар болсон билээ. Үүний хүрээнд гадаадад байгаа иргэд 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгсөн юм. Нийтдээ 13095 хүн гадаадаас саналаа өгөхөөр бүртгүүлснээс 74.5 хувь буюу 9760 иргэн саналаа өгсөн байна.

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо энэ жилийн сонгуулиар эрс нэмэгджээ. Хамгийн сүүлд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлээд 5000 гаруй хүн саналаа өгч байсан аж. Гадаад байгаа иргэдийн саналыг Монгол Улсад авчраад дуусаж байна. Маргааш бүх хэсгийн хороо хаагдсаны дараа саналыг задалж, тоолно гэдгийг СЕХ-ноос мэдээлэв.