Л.Гүндалайд эхнэр, дүүгийнх нь компаниас өөр ААН хандив өгөөгүй байна

Л.Гүндалайд эхнэр, дүүгийнх нь компаниас өөр ААН хандив өгөөгүй байна

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан олон нийтэд ил болсон. 

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшиж буй Л.Гүндалайн хандивын мэдээллийг хүргэж байна. Түүний хандивын дансанд 60.3 сая төгрөг цуглажээ. Үүний 60 сая төгрөгийг хуулийн этгээдээс хандивласан байх бөгөөд тухайн компаниуд нь Л.Гүндалайн өөрийнх нь холбоотой компаниудаас хандивласан байна. Тодруулбал, өөрийнх нь эзэмшлийн "Глобал-Инвест" ХХК 30 сая, эхнэр Л.Аззаяагийнх нь "Батсарай" ХХК 10 сая, мөн Л.Гүндалайн төрсөн эгч Л.Оюундалайн хүү О.Одсүрэнгийн "Ди Жи Би" ХХК 20 сая төгрөг хандивласан байх аж.