Санал хураалт дууссаны дараа 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ гэв

Санал хураалт дууссаны дараа 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ гэв

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 13:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 28,5 хувьтай үргэлжилж байгаа юм.

Тэгвэл 22:00 цагт санал хураалт дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх аж. Тодруулбал, нам эвслийн 30 мянган ажиглагч хяналт тавьж, камерын дор тооллогыг зохион байгуулна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.