СОНГУУЛЬ: 14:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 34.4 хувьтай үргэлжилж байна

СОНГУУЛЬ: 14:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 34.4 хувьтай үргэлжилж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тэгвэл яг одоо буюу 14:00 цагийн байдлаар нийт 2 сая 63 мянган хүн санал өгөх ёстойгоос 729 мянга гаруй хүн саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл нийт сонгогчийн ирц 34.4 хувьтай үргэлжилж байна.