Н.Номтойбаяр: Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар мэдээллийг сайн өгөөгүй байна

Н.Номтойбаяр: Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар мэдээллийг сайн өгөөгүй байна

УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Хан-Уул дүүргийн 12-р хороо 1-11-р хэсгийн хороон дээр Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр саналаа өглөө. Тэрээр "Иргэд саналаа идэвхтэй өгч байна. Мөн нэгнийхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа муухай явагдлаа. Хуулийн байгууллага өрсөлдөгч талын саналаар ажилласан. Тиймээс хуулийн байгууллагад итгэхэд бэрх байна. Маш тэнцвэргүй сонгууль боллоо. Энэ сонгуулийн үеэр есөн хүн нас барлаа. Өмнө нь ийм зүйл тохиож байгаагүй. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар мэдээллийг сайн өгөөгүй байна гэж харлаа. Саналаа дутуу болон илүү бөглөх асуудал гарч байна. Залуучууд саналаа идэвхтэй өгөөрэй. Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага тул үүргээ ухамсарлаж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна" гэв.