Цэргүүдэд "МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлаарай" гэж үүрэг өгсөн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж АН-аас мэдээллээ

Цэргүүдэд "МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлаарай" гэж үүрэг өгсөн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж АН-аас мэдээллээ

АН-ын Хэрэг эрхлэх газраас сонгуулийн санал хураах явцын талаарх байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Зэвсэгт хүчний Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186, 111 дүгээр ангийн цэргүүдэд МАН-ын нэр дэвшигч найман хүний нэрийг цаасан дээр бичээд энэ хүмүүсийг дугуйлаарай гэж үүрэг өгсөн байна. Энэ дагуу цэргүүд нэртэй цаасаа харж, саналын хуудсаа бөглөж байгаад ажиглагч нарт баригдсан байна. Тиймээс уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа. Цаашид зэвсэгт хүчний салбарын анги байгууллагууд энэ мэтээр цэргүүдэд үүрэг өгч, цэргүүдэд санал өгүүлэхгүй байхыг хатуу шаардаж байна" гэлээ.