СОНГУУЛЬ 2024: Завхан 45.9 хувь, Хэнтий 44.1 хувь, Дундговь 43.6 хувиар аймгуудын сонгогчдын ирцийг тэргүүлж байна

СОНГУУЛЬ 2024: Завхан 45.9 хувь, Хэнтий 44.1 хувь, Дундговь 43.6 хувиар аймгуудын сонгогчдын ирцийг тэргүүлж байна

УИХ-ын сонгуулийн сонгуулийн санал хураалт эхлээд гурван цаг өнгөрсөн байна. Энэ жил сонгогчид харьцангуй идэвх сайтай саналаа өгч байгаа бөгөөд 15:00 цагийн байдлаар Монгол Улсын их хурлын 2024 оны сонгуулийн ирц 40 хувьтай байна.

Харин сонгуулийн ирц сайн байгаа тойрог, аймаг, дүүргийн мэдээллийг хүргэвэл, Завхан аймаг 45.9 хувь, Хэнтий аймаг 44.1 хувь, Дундговь аймаг 43.6 хувиар аймгуудын сонгогчдын ирцийг тэргүүлж байгаа бол 44.4 хувиар Багахангай дүүрэг, 41.8 хувиар Хан-Уул дүүргүүд сонгогчдын ирцээр тэргүүлж байна.