Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 44.7 хувьд хүрлээ

Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 44.7 хувьд хүрлээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш есөн цагийн дараа буюу 16:00 цагийн байдлаар саналаа өгч буй иргэдийн ирц улсын хэмжээнд 44.7%-д хүрлээ.

Сонгогчдын насны ангиллаас харвал 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 30 орчим хувьтай бол бусад насныхан саналаа идэвхтэй өгч өгч, 37-оос дээш хувийн ирцтэй байна. Нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирц 40%-ийг давсан бол орон нутагт Говь-Алтай, Сүхбаатар, Завхан аймагт 50 хувийг давжээ.