СОНГУУЛЬ: 20:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 61.5 хувьд хүрлээ

СОНГУУЛЬ: 20:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 61.5 хувьд хүрлээ

Сонгууль орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл иргэд, сонгогчид саналаа өгөх юм.

УИХ-ын сонгуулийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Яг одоогийн байдлаар буюу 20:00 цагийн мэдээгээр сонгуулийн ирц 61.5 хувьтай байна. Аймгуудаас Завхан аймаг хамгийн өндөр буюу 64.7 хувийн ирцтэй байгаа бол хамгийн бага ирцтэй нь 52.2 хувийн ирцтэй Дархан-Уул аймаг байна. Нийслэлийн дүүргүүдийн тухайд хамгийн өндөр ирцтэй нь 63.9 хувийн ирцтэй Багахангай, хамгийн бага ирцтэй нь 54.2 хувийн ирцтэй Налайх дүүрэг байна.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эрэгтэй сонгогчдын 54.2, эмэгтэйчүүдийн 61.7 хувь нь саналаа өгчээ.