Одоогийн байдлаар нам, эвслүүдийн авсан саналаар МАН 244 мянган хүний саналаар тэргүүлж, АН 208 мянган саналаар удаалж байна

Одоогийн байдлаар нам, эвслүүдийн авсан саналаар МАН 244 мянган хүний саналаар тэргүүлж, АН 208 мянган саналаар удаалж байна

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

Өнөөдөр 22:50 цагийн байдлаар МАН 244 мянган санал аван тэргүүлж байгаа бол хоёрдугаарт АН 208 мянган саналтай, ХҮН нам 66 мянган саналаар гуравдугаарт бичигджээ. Мөн ИЗНН болон Үндэсний эвслүүд удаалж байна.