Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын Э.Батшугар, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Ч.Номин, АН-ын Н.Алтанхуяг нар ялалт байгууллаа

Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын Э.Батшугар, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Ч.Номин, АН-ын Н.Алтанхуяг нар ялалт байгууллаа

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийг МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар тэргүүлж, АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуяг удаалж, МАН-ын Н.Алтаншагай, П.Сайнзориг, Ч.Номин нарын нэр дэвшигчид эхний тавд бичигдэж, УИХ-д сонгогдлоо.