Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.
3-р тойрог буюу Баян-Өлгий аймаг гурван мандаттай байснаас МАН-аас нэр дэвшигч Х.Жангабыл, Т.Аубакир АН-аас нэр дэвшигч Б.Бейсен нар ялалт байгуулж байна.