Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.
УИХ-ын 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэг 5 мандаттай байснаас МАН-аас нэр дэвшигчид болох Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Э.Бат-амгалан нар тэргүүлж дөрвөн суудлыг авсан бол үлдсэн нэг суудлыг ХҮН-аас нэр дэвшигч П.Наранбаяр авчээ.