УИХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, СЕХ-ноос машинаар тоолсон дүнд үндэслэн сонгуулийн урьдчилсан үр дүнг мэдээлсэн.
Урьдчилсан дүнгээр:
- МАН 68
- АН 42
- ХҮН нам 8
- Үндэсний эвсэл 4
- ИЗНН 4 суудал авах болзол хангаад байна.
Харин одоогоор улсын хэмжээнд сонгуулийн тойргийн хороодод саналын хуудасны гар тооллого хийж, тоог нэгтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Гар тооллого дуусмагц СЕХ-ноос 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг нэгтгэн мэдээлэхээр ажиллаж байна.