Гар тооллого дууссаны дараа СЕХ хуралдаж, албан ёсны эцсийн дүнг гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулна гэлээ

Гар тооллого дууссаны дараа СЕХ хуралдаж, албан ёсны эцсийн дүнг гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулна гэлээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, үйл явцын талаар СЕХ-ноос мэдээлэл өглөө.

Сонгуулийн автоматжуулсан системээр дүнгээ дамжуулах хэсгийн хороод бүгд дамжуулсан. Системээр дамжуулсан нийт сонгогчийн ирц 69.4 хувьтай дууссан юм. Үүнд гадаадад байгаа иргэдийн ирцийг тооцоогүй байна. 

Нийт 1 сая 450 мянган сонгогч саналаа өглөө. 2020 онтой харьцуулахад сонгогчдын тоо 10 хувиар өссөн байна. Санал хураалтад залуучууд идэвхтэй оролцсон юм. Өмнөх сонгуулиар 18-20, 50-иас дээш насныхан идэвхтэй оролцдог байсан бол энэ жил дунд насны залуучууд сайн оролцлоо. Улаанбаатар хотод ирц 70-аас дээш, орон нутагт 60-аас дээш хувьтай байна. 

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Сонгуулийн тухай хуулиар дангаар оролцож байгаа нам дөрвөн хувийн босго давбал жагсаалтаас суудал авах хуваарилалтад оролцоно. 2 нам нэгдэж эвсэл байгуулсан бол таван хувийн босготой. Намуудын хувьд

  • МАН 35 хувь
  • АН 30.1 хувь
  • ХҮН 10.4 хувь
  • ҮНдэсний эвсэл 5.2 хувь
  • ИЗНН 5 хувийн дэмжлэг авсан байна. 

Гар тооллого дуусаагүй. Үргэлжилж байна. Гар тооллого дууссаны дараа СЕХ хуралдаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээ УИХ, Ерөнхийлөгчид  танилцуулна. Улмаар гишүүнээр сонгогдсонд тооцсон үнэмлэх гардуулах аж.  Түүнчлэн гар тооллого дуусгасны дараа маргааш СЕХ хуралдаж, албан ёсны эцсийн дүнг гаргах юм.