Л.Оюун-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа ба УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 28-ны өдөр гэж тогтжээ

Л.Оюун-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа ба УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 28-ны өдөр гэж тогтжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөсөн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар МАН парламентад 68 суудал авч, ялалт байгуулаад байна.

Энэ жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, зургаадугаар сарын 28-ны өдөр санал өдөр байхаар эрх баригч МАН-ын удирдлагууд шийдвэрлэж, баталсан. Энэ дагуу өчигдөр УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж, МАН сүүлийн 12 жилийн хугацаанд Засгийн газраа бүрдүүлж, Монгол Улсыг удирдахаар болоод байна.

Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр /2024.06.29/ тохиож байгаа аж. Энэ ч утгаараа сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 28-ны өдөр гэж санамсаргүй сонгоогүй бололтой. Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ нь 1980 оны 6 дугаар сарын 29-ны өдөр мэндэлсэн ба тэрбээр 44 насыг хүрч байгаа ажээ.