Монгол Улсын УИХ-ын 2024 оны сонгууль амжилттай болсонд АНУ-ын Төрийн Департментаас баяр хүргэжээ

Монгол Улсын УИХ-ын 2024 оны сонгууль амжилттай болсонд АНУ-ын Төрийн Департментаас баяр хүргэжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн ба үр дүнд нь парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудал аваад байна. 

Тэгвэл Монгол Улсын УИХ-ын сонгууль амжилттай явагдсанд АНУ баяр хүргэж, шинээр сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Төрийн Департмент мэдэгдэл гаргасан байна. 

Энэ талаар АНУ-ын Төрийн Департментын state.gov сайтад өчигдөр /2024.06.29/-ны өдөр нийтлэгдсэн мэдээлэлд, "6 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын сонгуульдаа Монголын ард түмэн оролцож, ардчилсан сонгох эрхээ эдэлж ирсэн бахархам уламжлалаа амжилттай үргэлжлүүлж байгаад АНУ-ын зүгээс баяр хүргэж байна. АНУ Монгол Улсын шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинээр гарч ирж буй Засгийн газартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. 

Эх сурвалж: State.gov




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө