УИХ-ын 126 гишүүн ирэх Мягмар гарагт тангаргаа өргөж, анхдугаар чуулганаа хийхээр болжээ

УИХ-ын 126 гишүүн ирэх Мягмар гарагт тангаргаа өргөж, анхдугаар чуулганаа хийхээр болжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн парламентын сонгуулиар МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, Үндэсний эвсэл, Иргэний зориг нам тус бүр дөрвөн суудал аваад байна. 

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь иргэдийн санал өгөлтийг "санал авах машин"-аас гадна гараар 100 хувь тоолсонд байгаа юм. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өчигдөр мэдээлэл хийхдээ, "хэсгийн хороодын дүн гар тооллогын дүнгээс зөрөөгүй" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын 126 гишүүн ирэх Мягмар гараг /2024.07.02/-т тангаргаа өргөнө гэх мэдээлэл байна. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос ялалт байгуулсан 126 хүний нэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьснаар 2024-2028 оны хугацаанд бүрэн эрх нь хэрэгжих УИХ-ын анхдугаар чуулган хуралдах юм. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө