Г.Занданшатараас гадна Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, З.Энхболд нар УИХ-ын дарга байхдаа сонгуульд ялагдаж байжээ

Г.Занданшатараас гадна Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, З.Энхболд нар УИХ-ын дарга байхдаа сонгуульд ялагдаж байжээ

Парламентын 2024 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар ялагдсан явдал олон хүн гайхаж байна. 

Тэгвэл парламентын сонгуульд нэр дэвшээд ялагдсан УИХ-ын дарга бол дан ганц Г.Занданшатар биш юм. Тодруулбал, УИХ-ын 2000 оны сонгуульд Р.Гончигдорж УИХ-ын дарга байхдаа Архангай аймагт нэр дэвшээд ялагдаж байсан бол, 2004 оны сонгуульд УИХ-ын дарга С.Төмөр-Очир мөн Архангай аймагт нэр дэвшээд ялагдаж байжээ. Харин УИХ-ын 2016 оны сонгуульд З.Энхболд Баянгол дүүрэгт нэр дэвшээд ялагдаж байжээ. Харин энэ удаагийн сонгуульд УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшээд ялагдсан байна. Сонирхуулахад, өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы танхимд хүрэлцэн ирж, дараагийн 126 гишүүн тангаргаа өргөхөд бэлтгэл ажил хангагдсан эсэхийг шалгаад явсан байна.