ШУУРХАЙ: "Засгийн газарт АН хамтарч магадгүй байгаа бөгөөд Засгийн газрын шинэ бүтэц зурагдаж байна" гэх мэдээллийг өгч байна

ШУУРХАЙ: "Засгийн газарт АН хамтарч магадгүй байгаа бөгөөд Засгийн газрын шинэ бүтэц зурагдаж байна" гэх мэдээллийг өгч байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудлыг тус бүр аваад байна. 

Харин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намтай хамтрах саналыг гаргаж, Засгийн газрын гишүүдийнхээ 40 хувийг тус намуудад өгөхөөр болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тус асуудлыг хэлэлцэнэ гэсэн ч одоогоор хурлын тов гараагүй байна. Тэгвэл зарим албаны эх сурвалжууд, "Засгийн газарт АН хамтарч магадгүй байгаа бөгөөд өнөөдөр Засгийн газрын шинэ бүтэц зурагдаж байна" гэсэн мэдээллийг өгч байна. Сонирхуулахад, 2020-2024 оны хугацаанд Засгийн газар 21 сайд 19 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулсан юм.