ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохоор тохирсон байж магадгүй

ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохоор тохирсон байж магадгүй

Ес дэх удаагийн парламентын анхдугаар чуулганыг маргааш буюу долдугаар сарын 02-ны өдөр товлон хуралдуулахаар болсон.

Тодруулбал, УИХ-ын тухай хуульд зааснаар шинээр бүрдэж буй парламентын гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын дарга, дэд дарга болоод ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хэлэлцэх юм. Одоогоор УИХ-ын даргаар хэн томилогдох нь улс төрийн хүрээнд гол анхаарал татаж буй. Мөн ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудалтай зэрэгцэн багагүй нүүдэл хийгдэх бололтой.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилохоор тохирсон бол УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар томилохоор тохирчээ.