ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд цуглаж байна

ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд цуглаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайдын өрөөнд цуглахаар цуглаж байна. Энэ хурлаар МАН-ын бүлгийн дарга, дэд дарга, УИХ-ын дэд дарга гэсэн албан тушаалуудад хэнийг томилох асуудлыг хэлэлцэх ажээ. УИХ дахь МАН-ын бүлгийн даргад С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилохоор гишүүд нь тохирсон ч, "Хөх туг" фракцаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг санал болгоод байгаа аж. Мөн АН-аас УИХ-ын дэд даргад Д.Ганбат гишүүнийг санал болгосон байж болзошгүй байна.