УИХ дахь АН-ын бүлгийн даргад О.Цогтгэрэл, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар өрсөлдөж байна

2024-07-02 18:50

ШУУРХАЙ: УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдлоо

АН-аас парламентад сонгогдсон 42 гишүүн Төрийн ордонд өнөөдөр хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон байна. Түүнд УИХ дахь АН-ын бүлгийн тамгыг нь тус намын дарга УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гардуулсан байна. 

2024-07-02 18:35

ШУУРХАЙ: УИХ дахь АН-ын бүлгийн даргаас Х.Баттулга нэрээ татаж О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нар үлдлээ

АН-аас УИХ-д сонгогдсон 42 гишүүн яг одоо Төрийн ордонд хуралдаж бүлгийн даргаараа хэнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар нэр дэвшсэн ба дөнгөж сая Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ татсан байна. 

2024-07-02 16:44

УИХ дахь АН-ын бүлгийн даргад О.Цогтгэрэл, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар өрсөлдөж байна

Өнөөдөр УИХ-ын 126 гишүүн тангаргаа өргөж, тэдний 2024-2028 оны бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Тэгвэл УИХ-ын анхдугаар чуулганы дараа АН-аас сонгогдсон 42 гишүүн яг одоо УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаа тодруулахаар хуралдаж байна. 

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар нэрээ дэвшүүлээд байгаа аж. Харин УИХ-ын дэд даргад С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар нэр дэвшээд байгаа аж. Харин АН-аас сонгогдсон УИХ-ын 42 гишүүний олонхын саналаар тус хоёр албан тушаалыг хаших хүмүүс тодрох бололтой.