Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Өнөөдөр /2024.07.02/ УИХ-ын 126 гишүүн тангаргаа өргөж, улмаар УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгогдсон. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томилсон байна.