УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томилуулахаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дэмжлээ

УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томилуулахаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дэмжлээ

Парламент дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдаж тус намаас ажиллах УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг дэмжсэн байна. Тодруулбал, УИХ-ын дэд даргад С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар өрсөлдсөн ба АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Б.Пүрэвдоржийг дэмжжээ. Иймд удахгүй хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Пүрэвдоржийг дэд даргаар томилох юм.