АН-ын 42 гишүүний хурлаар бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн ба ЗГ-т хамтрах эсэх талаар хэлэлцээгүй байна

АН-ын 42 гишүүний хурлаар бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн ба ЗГ-т хамтрах эсэх талаар хэлэлцээгүй байна

Өчигдөр /2024.07.02/ хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар "Эвслийн засгийн газарт тус нам орохгүй гэж шийдвэрлэсэн" гэх мэдээллийг зарим эх сурвалжууд олон нийтийн сүлжээнд мэдээлж буй.  

Тэгвэл өчигдөр болсон тус хурлаар, "нэгдүгээрт УИХ дахь АН-ын бүлгийн дарга, хоёрдугаарт УИХ-ын дэд даргаар хэнийг сонгохоо шийдвэрлэсэн" байна. Товчхондоо, хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд Эвслийн засгийн газарт АН хамтрах эсэх асуудлыг огт хэлэлцээгүй байна. Харин тус хурлын үеэр АН-ын бүлгийн 2-3 гишүүн, "ард түмэн ус, тосоор нь ялгаад өгсөн. Иймд АН Засгийн газарт хамтарч болохгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.