УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өчигдөр /2025.03.31/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдсан. Мөн өнөөдөр МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах аж. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох мэдээлэл байна. Хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна. 

Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болгож байгаа асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн юм.