АН-ын ҮБХ-ны хурлаар Н.Ганибалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар батламжиллаа

АН-ын ҮБХ-ны хурлаар Н.Ганибалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар батламжиллаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2025.04.07/ хуралдаж байгаа билээ.

Тус хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалыг жинхлэх санал хураалт явуулж, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 98 хувийн саналаар түүнийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ.