Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн "Хараат бус шинжээч"-ээр Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг томиллоо

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн "Хараат бус шинжээч"-ээр Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг томиллоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.04.08/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Ч.Энхбаярыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг тус тус томилох байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.