Бүсүүдийн хуралдаан ирэх даваа гарагт Архангайгаас эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно

Бүсүүдийн хуралдаан ирэх даваа гарагт Архангайгаас эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно

Засгийн газраас 2025 оныг Бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд бүсүүдээр явж уулзалт зохион байгуулахаа мэдэгсэн. 

Тэгвэл өнөөдрийн /2025.04.09/ Засгийн газрын хуралдаанаар тов гарч, энэ сарын 14-ний өдөр Хангайн бүсээс эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, Архангайд хуралдааныг зохион байгуулах аж. Бүсүүдийн хуралдааны үеэр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болохгүй бөгөөд харин долоо хоног бүрийн лхагва гарагт Улаанбаатар хотноо хийгддэг ээлжит хуралдаан хэвийн үргэлжлэх юм байна. Энэ үеэр бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, бүсүүдэд хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга, томоохон төслийн нээлт, санамж бичиг байгуулах B2B уулзалт, соёл урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулах юм.

Тодруулбал, 

  • Дөрөвдүгээр сарын 14-нд Архангайд
  • Дөрөвдүгээр сарын 18-нд Булганд
  • Тавдугаар сарын 12 Дорноговьд
  • Тавдугаар сарын 26 Дарханд
  • Зургадугаар сарын 9 Дорнод
  • Зургадугаар сарын 23 Баян-Өлгий
  • Зургаан сарын 30-нд Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.