УИХ-ын гишүүн Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувиар хасаж, М.Нарантуяа-Нара гишүүнд анхааруулга өглөө

УИХ-ын гишүүн Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувиар хасаж, М.Нарантуяа-Нара гишүүнд анхааруулга өглөө

Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох тухай хэлэлцлээ. 

Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй гишүүдийн ирцийг авч үзэхэд 40-өөс дээш цаг тасалсан нэг хүн байгаа буюу Х.Баттулга гишүүн байгаа юм. Улмаар энэ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувиар хасах сахилгын хариуцлага тооцсон бол УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад анхааруулга өгч шийдвэрлэлээ.