УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тавантолгой төмөр зам" компанийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тавантолгой төмөр зам төрийн өмчит компани дээр хяналтын менежерээр ажилласан Э.Тамир тус компанийн үйл ажиллагаатай холбоотой олон баримт, мэдээллийг олж илрүүлсэн байна. Өнөөдөр дэлхий даяар төмөр замыг хамгийн хямд тээвэр гэж үзэж байгаа. Монголд 5 их наяд төгрөгөөр Таван толгойн төмөр замыг барьсан. Өнөөдөр Тавантолгойгоос хийж байгаа тээврийн гэрээ авто тээврээр тээвэрлэхэд 1 тонн нь 15.74 доллар. Гэтэл хямд байх ёстой Тавантолгой төмөр замаар Ганц модны нүүрсний талбай хүртэл 1 тонн нүүрсийг тээвэрлэхэд 17.97 доллар байна. Тээврийн хөлс авто замын тээврээс үнэтэй байх юм бол 5 их наядаар яах гэж төмөр зам барьсан юм бэ. Үүний цаана юу байна гэхээр ерөөсөө төрийн өмчийн компани дээр хэтэрхий олон хүн ямар ч үр дүнгүй ажилладаг, иддэг уудаг газар болгох сонирхолтой нөхдүүд тэнд ажиллаж байгаа учраас улстөрчдийн нөлөө орсон учраас ийм өндөр үнээр тээвэр хийхээс аргагүй болж байна. Өнөөдөр Тавантолгой төмөр зам компанид ажилчдын тоо 1000, Улаанбаатар хотод 180 ажилтан 1800 метр квадрат байранд өндөр хөлс төлөөд оффисолж байна. Тэдний 120 нь Тавантолгойн төмөр замаа үзээгүй, улстөрчдийн гар хөл болсон хүмүүс ажиллаж байна. Гэтэл хувийн хэвшлийн Хангимандалын төмөр зам дээр 9 хүн 60 меьтр квадрат оффисст ажиллаж байна. Зүтгүүр нь адилхан. Таван толгой төмөр зам компанид 1000 гаруй хүн 810 вагон хариуцаж байхад 280 хүн 1000 гаруй вагоныг хариуцаад ажиллаж байна. Ийм л замбараагүй байна. Нэг ажилтны цалин 4-5 сая төгрөг, захирал нь сарын 19 сая төгрөгийн цалинтай. Бид нүүрсээ хямд тээвэрлэх л сонирхолтой байна. Гэтэл Тавантолгойн амнаас 14 километр замд нэг сая 78 мянган төгрөгөөр ачиж байна. Дахиад хил хүртэл 4 зкилометр зайд нэг сая 800 мянган төгрөгөөр зөөж байна. Ингэхээр Тавантолгой төмөр зам яаж хямдхан ажиллах юм. Яаж ашигтай ажиллах юм. Энэ компанид ажиллаж байгаа 1000 хүний тал нь энд тэндхийн сонгуульд ажилласан хүмүүс байна. Тэд нарыг бүгдийг нь авчирч томилж байна. Тэд төрийн өмчийн компаниас цалинтай чөлөө аваад тэр улстөрчдийнхөө араас очиж ажиллаж байна. Энэ хүмүүсийн томилолтын зардал, бензиний мөнгө гэхэд 2 тэрбум төгрөг. Ийм л хүмүүс энэ компанид ажиллаж байна" гэлээ.