Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тиймээс өнөөдөр /2025.04.14/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах аж. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан,анхны хэлэлцүүлэг/, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг зэргийг хийх юм. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНД дарж харна уу.