Архангай аймагт болсон бүсийн зөвлөлийн хуралд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ганцаараа оролцсонгүй

Архангай аймагт болсон бүсийн зөвлөлийн хуралд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ганцаараа оролцсонгүй

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт өчигдөр болж өндөрлөлөө. Уг хуралдаанд УИХ-ын гишүүд, сайд нар оролцсон. 

Тэгвэл тус хуралд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ганцаараа оролцоогүй байна. Т.Мөнхсайханы хувьд яагаад тус хуралд оролцоогүй нь анхаарал татаж буй бөгөөд өчигдөр /2025.04.15/ яамандаа өнжсөн талаар эх сурвалж мэдээлэв. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй таарамжгүй харилцаатай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий гурван сайдтай уулзаж ажлаа өгөхийг хүссэн. Тэдний нэг нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан байсан бөгөөд Ерөнхий сайдын хүсэлтэд огт хариу өгөөгүй гэх мэдээлэл байгаа юм.