Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ нам "үйл ажиллагаагаа зогсоож, АН-д нэгдэн орсныг бүртгүүлэх"-ээр Улсын Дээд шүүхэд ханджээ

Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ нам "үйл ажиллагаагаа зогсоож, АН-д нэгдэн орсныг бүртгүүлэх"-ээр Улсын Дээд шүүхэд ханджээ

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой энэ сарын 07-ны /2025.04.07/ өдөр тохиож, энэхүү үйл явдалтай холбогдуулж АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан. 

Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг батламжилсан бөгөөд мөн Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намыг АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар ШИНЭ намыг Улсын дээд шүүхээс татан буулгах шийдвэр гарсны дараа тус намыг АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Тэгвэл Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намаас үйл ажиллагаагаа зогсоож, Ардчилсан намд нэгдэн орсныг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан байна.