Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр Улсын дээд шүүхэд ханджээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр Улсын дээд шүүхэд ханджээ

Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ нам "үйл ажиллагаагаа зогсоож, АН-д нэгдэн орсныг бүртгүүлэх"-ээр Улсын Дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр /2025.04.16/ Улсын дээд шүүхэд хандсан байна. Тодруулбал, тэрбээр Ардчилсан нам, ШИНЭ нам нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан шийдвэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл хүргүүлсэн байна.