"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг өнөөдөр /2025.04.16/ холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн.
Тодруулбал, энэхүү хэлэлцээрийн төсөлд ОХУ-ын Роснефть компани, Монголын Эрчис ойл компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулж оросын тал 20 жилийн хугацаанд онгоцны түлшийг нийлүүлэх нөхцөлийг тусгасан байгаа юм. Мөн маргаан гарсан тохиолдол ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхээр шийдвэрлэнэ зэргээр манай улсын эрх ашгийг ноцтой хөндсөн байгаа юм. Бид энэ талаар АҮЭБ-ийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
ВИДЕО: