ОХУ-тай хамтарсан компани байгуулж, онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын Ж.Баярмаагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Олон улсын гэрээ хэлэлцээр гэсэн стандарт бий. Тэр стандартыг зөрчсөн юм биш үү гэсэн асуудал яригдаж байна. Асуудал үүсэхэд зөвхөн ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын арбитраар шийдвэрлэнэ гэх зэргээр олон улсын гэрээ конвенцын шаардлагад нийцэж байгаа эсэх асуудал байна. Хоёрдугаарт бид чинь нэг нефтийн үйлдвэр барих гэж махаа идэж байгаа шүү дээ. Бөөн ажил болоод нэг үйлдвэр барих гээд байдаг. Гэтэл тэр үйлдвэрээс гарч байгаа шатахууныг хэнд өгөх вэ. Түүнчлэн энэ асуудлыг дагаж Монгол Улс бие даасан хараат бус байж чадах уу гэдэг асуудал яригдаж байна. Төмөр зам, эрчим хүч гээд бүх л талаар ОХУ-аас хараат байгаа шүү дээ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: