Засгийн газрын ээлжит бус хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Засгийн газар энэ сарын 14-ны өдөр Хангайн бүсийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймагт зохион байгуулсан. Мөн хуваарийн дагуу лхагва гарагт /2025.04.16/ хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт мөн ээлжит бусаар хуралдах тов зарласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдэгдлээ.