УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэгийг ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилсон байна.
Энэ талаар тэрбээр " Миний бие ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилогдон ирээд ажилдаа ороод байна. Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх том зорилгын төлөө хоёр улсын улс төр, соёл, шинжлэх ухаан, спортын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллах үүрэг хүлээлээ. УИХ-ын гишүүн байхдаа УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламентын бүлгийн даргаар ажиллаж хоёр улсын хоорондын болон Европын улсуудтай хийх хамтын ажиллагааны нэлээд салбаруудад эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн, шинэ санаачилгууд гарган хичээн зүтгэх болно" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.