МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тухай хуулиа эргүүлэн татахаар болжээ.
Цаашлаад Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрээр төслийн талаарх танилцуулгыг сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгий газар хоорондын хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэжээ. Мөн Төсвийн хууль, тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Төсвийн цаглабарын талаарх судалгаа дүгнэлт, саналыг бүлгийн гишүүдэд танилцууллаа.
ВИДЕО: