БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-ны өдөр Монгол Улсад айлчилна

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-ны өдөр Монгол Улсад айлчилна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-ны өдрүүдэд /2025.04.26-30/ манай улсад албан ёсны айлчлал хийнэ.  

Түүнийг энэ сарын 28-ны өдрийн даваа гарагт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах аж. 

Монгол Улс болон БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш орон юм.