Парламентын танхим УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан индертэй болжээ

Парламентын танхим УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан индертэй болжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдсоноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж хоёр гишүүн жагсаалтаар сонгогдсон. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан юм.

Тэрбээр тусгайлсан шат, индер байхгүйн улмаас УИХ-ын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардаж авахдаа, мөн гишүүний тангараг өргөхдөө индер дээрээс үг хэлж чадаагүй талаараа ярьж байсан. Тэгвэл парламентын танхим УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан индертэй болжээ.