Булган аймагт болсон "Хойд бүсийн анхдугаар хурал"-д УИХ-ын гишүүн Х.Баттулга ганцаараа оролцсонгүй

Булган аймагт болсон "Хойд бүсийн анхдугаар хурал"-д УИХ-ын гишүүн Х.Баттулга ганцаараа оролцсонгүй

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймгийн спорт цогцолборт өчигдөр /2025.04.29/ болж өндөрлөлөө. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцсон юм.

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга ганцаараа л тус хуралдаанд оролцоогүй байна. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл, Булган, Орхон аймгаас МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Д.Батлут, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, АН-аас Х.Баттулга нар сонгогдсон юм. Ташрамд дурдахад, Х.Баттулга нь УИХ-ын чуулганы хуралдаа суудаггүй, нийт 65 цагийн таслалтайгаар бусдыгаа тэргүүлж байгаа. 

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Тус бүсэд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, “Мөрөн” 4С ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ.