Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшиж байгалийн онгон дагшин байдлаа хүн төрөлхтний өмнө байгаа чигээр нь өвлүүлэн үлдээх хариуцлагыг өөртөө хүлээсэн орон билээ.
Бидэнд өндөр дэд бүтэц дээр суурилсан Вьетнам, Хайнань, Тайланд шиг масс аялал жуулчлалын эх орон болоход дор хаяж 20 орчим жилийн хөгжлийн замнал хэрэгтэй байна. Гэтэл аялал жуулчлал нь хэсэгхэн газруудаа зөв менежментийн аргаар хөгжүүлэн адал явдалт аялал, онгон зэрлэг, хүнгүй, жуулчдын урсгалд хэт автаагүй ондоошлоо ашиглан жилдээ ДНБ ийн 10-20 хувийг элбэгхэн бүрдүүлэх нөөцтэй юу гэвэл нөөцтэй. 1 жуулчин онгоцны нислэгтэйгээ нийлээд 3500 орчим доллар буюу 12 сая төгрөгийг дотоодын эдийн засагт оруулдаг гэхээр 1 сая болох гэж байгаа зорилтын хүрээнд бид 3,5 тэрбум долларыг оруулж ирнэ. Энэ бол 12 их наяд төгрөг буюу жинхэнэ ЖДҮ нарт шууд ордог орлого юмаа. Энэ үйлчилгээнээс хэд нь улсад татвар болж очиж байна гэдгийг бас тооцох ч хэрэгтэй. Тэр байтугай нийслэл хотын албан татварын нилээдгүй хувийг АЖ ын улирал, аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээнээс төвлөрүүлж байгаа. ССАЖЗЯамны алдарт 500 гаран тэрбум дотор аялал жуулчлалын зардалд 10 хүрэхгүй тэрбум төгрөг төсөвлөсөн. 30 тэрбумын төсвийнх нь 20 тэрбум нь зээлийн хүүгийн татаас, үлдсэн 10 хүрэхгүй тэрбум. Гэтэл энэ зээлийг авах ААН аялал жуулчлалд байхгүй байгаа. Тэгэхээр 10 хүрэхгүй тэрбум тэр дундаа гадаад ОУ ын үзэсгэлэнд энэ жил 2 тэрбумыг тавьсан энэ нь үнэндээ томоохон 1 үзэсгэлэнд ч бүтэн орох мөнгө биш. Европын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд 100 м2 талбай авч ороход тохижилттойгоо нийлээд 350 сая төгрөг гарч байна. Манай улс аялал жуулчлалдаа төдийлөн мөнгө тавьдаггүйгээс 30м талбайг л ихэнхдээ дийлж авч байлаа. Жилдээ зорилтот 10 оронд үзэсгэлэнд оролцдог гэхээр энэ төсөв нь хаанаа ч хүрдэггүй. Аяллын компаниуд энэн дээр нь мөнгөө нийлүүлж хүч нэмэн ордог гэхэд болно доо. Иймд аяллыг зарагч нар нь жижигхэн булан авч байгаа мөнгөндөө тааруулж улсаа сурталчилж байна.
Гэтэл бид ажилгүйдэлтэй тэмцэх гэж бид жилд хөдөлмөр эрхлэлтийн санд 250 тэрбум төгрөг төвлөрүүлээд эргүүлээд ажилгүй иргэдийг ажилд оруулсан ч юм байхгүй үргүй зарж байна. Ажилтай иргэд энэ мөнгөөр ур чадвар эзэмшээд ажилд зуучлагдаад орсон бол гадагшаа явж ажиллахгүй л байсан байх. Гэтэл энэ мөнгөний дийлэнхийг гадаадаас ажиллах хүчнээс авсан татварын орлогоос бүрдүүлж байна. Юу гээчийн их тэнэглэл вэ? Энэ мөнгөө улсаа сурталчлахад зарцуул гэсэн бол бид жуулчдаар бороо оруулж чадна. Энэ их халамжийн бодлогоо бизнес рүүгээ чиглэсэн хөнгөлөлттэй зээл, улсаа сурталчлахад ашигламаар байна.Яагаад АЖ ингэж улс төрчдийн ухвар мөчид, итгэл үнэмшлээс болж ЯАМДУУД РУУ ийш тийш очдог газар болчихов.
Агаарын тээвэр, визний хөнгөлөлт чөлөөлөлт гэх мэт ганц хоёрхон асуудлыг нь шийдээд өгөхөд л ямар үр дүнг үзүүлж болохыг бид 2022-2024 оны Монголд ирсэн гадныхны статистик үзүүлэлтүүдээс харж болно. Таныг эргэн тойронд харахад л жуулчид дэлгүүрт, төв талбайд, наадам дээр, хөдөөгийн зам дээр явж байгаа биз дээ. Энэ бүхнийг жуулчид өөрсдөө мөнгөө барьж ирээд л орлогоо оруулж байна гэж ойлгоход бараг болно. Харин тэдний анхаарлыг татахад нь улс сурталчилгааны төсвөө зараад өгөхөд болно. Энэ бол хамгийн том дэмжлэг. Өнөөдөр аялал жуулчлалын салбар хамгийн олон старт ап хөгжүүлж байгаа салбар боллоо. Бидэнд аялал жуулчлалын ямар их өгөөж өгөхийг дараагийн ЗГ ын тэргүүн дахиад сайн харвал энэ бүтцийг бүүр тусад нь яам болгочиход нүүр тахлах эдийн засгийн үр өгөөжтэй салбар юмаа.
Хил хамгаалах байгууллагаас авсан хилээр орж ирж байгаа гадны иргэдээс аяллын зорилгоор нь жуулчинд тооцогдох тоог www.mto.mn хаягаар орж харахад 2025 оны 06 сарын 09 ны байдлаар 270395 жуулчин ирсэн нь 2024 оныхоос 24 % ийн өсөлтийг үзүүлж байна. Хоёр хөршийн жуулчдын хил орчмын жуулчлал идэвхитэй хийдэг тул мэдээж эхний хоёр байранд явдаг бол зөвхөн нислэгээр ирдэг БНСУ ын жуулчид 2025 он гарснаас хойш 37882 ирсэн ба аяллын улирал нээгдэх 6 сараас огцом нэмэгдэж 6 сарын эхний 9 хоногт л гэхэд 8227 жуулчин ирсэн байна. БНСУ ын жуулчдын урсгалд хамгийн их нөлөөл үзүүлсэн маркетингийн компанит ажил бол тухайн оронд сүүлийн хоёр жил хийсэн монголыг сурталчлах өдрүүдэд тэдний голлох нөлөөлөгч нарыг ашигласан явдал юм.
Тухайлбал “Хүргэлт ирлээ” тв ийн реалити шоу, “Харбин”, “Crush landing on you” зэрэг цуврал кинонуудын зураг авалт манайд хийгдээгүй бол солонгос жуулчид ингэж олноороо монголыг зорин ирэх байсан уу ?
Мөн “Нас Дэйли” 2 жилийн турш нийт 4 удаагийн цувралаар монголыг орон орны нөлөөлөгч нарын аяллаар сурталчлаагүй бол дэлхийн 250 сая хүн Монголыг бусад улс ийм богино хугацаанд мэдэх байсан уу та юу гэж бодож байна ? Зарим зардлыг нь манай үндэсний компаниуд ивээн тэтгэсэн байдаг. Нэг үзэлт нь 8-25 төгрөгний өртөгтэй төсөл гэж гүйцэтгэл нь гарч ирсэн байна. Яг л “Ганхүү ах” рекламдаагүй байсан бол бид гадны орнуудыг зорих байсан уу ? гэдэгтэй жишиж бодоход ч энэ асуудал цаашдаа ч нөлөөллийн олон сувгуудаар явах нь ойлгомжтой байна.Гол нь яаж дэлхийн 200 орноос монголыг олж судалж , ойлгож ирэхийг хүсэх вэ гэдэг л байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРЭХ ҮҮ?
Адал явдалт аялллын бүтээгдэхүүнүүдэд хамгийн чухал нь тухлаг оо, тансаг матрас хэрэггүй байдаг. Тэдэнд эвдэгдээгүй байгаль, нам гүм байдал, нүүдэлчдийн ахуйгаа одоог хүртэл хадгалж үлдсэн ахуй байхад болно. Тээврийн хэрэгсэл аюулгүй, жолооч, гайд гадаад хэлтэй, хуваарь хөдөлдөггүй байхад бид энэ зах зээл дээр гол тоглогч болоход амархан. Бид нэг аймагт биш 21 аймагт адал явдлыг хийж чадна. Масс жуулчдын урсгал тэртээ тэргүй нийслэл орчмыг л даган хөгжих нь тодорхой тул бизнесийнхэн энийг дор нь хийчихнэ. Харин бидний алсын бодлого, алсын зорилго бол АДАЛ ЯВДЛЫН ӨЛГИЙ нутаг болох юм.
Бид байгальдаа тулгуурласан аялал жуулчлалын суурь бодлоготой орон учир бидэнд энэ тал дээр бодлогоо явуулдаг яам нь зайлшгүй хэрэгтэй. Тусгай хамгаалалттай газруудад бид жинхэнэ аялал жуулчлалыг хөгжүүлснээр орон нутаг, байгаль хамгаалал, ядуурал, боловсрол бүгдийг зэрэгцүүлэн хөгжүүлэх боломж байна. Бүүр хөдөө аж ахуй, газар тариаланд хүртэл АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАН нөлөөлж чадна. Иймд ийм чухал салбарыг хөгжүүлэхийн төлөө иргэн бүр, аймаг бүр, сум бүр хичээе. ОО барьцгаая, хогоо цэгцэлье. Жуулчдыг халуун дотно , цэвэр цэмцгэр үйлчилж буцаая гэж уриалмаар байна.