Энэ жил нэг аймаг, 27 сум 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэнэ

Энэ жил нэг аймаг, 27 сум 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэнэ

Энэ онд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Тус баяр наадмыг долоодугаар сарын 29, 30-нд Баруун бүсийн уралдаантай хамтатган тэмдэглэхээр болсон. Түүнчлэн бусад бүсийн наадмыг Дорноговь, Өвөрхангай, Дорнод аймагт зохион байгуулахаар болжээ. 

Бүсийн наадам:

Дорноговь: Долоодугаар сарын 20, 21

Өвөрхангай: Долоодугаар сарын 26, 27

Увс: Долоодугаар сарын 29, 30

Дорнод: Долоодугаар сарын 29, 30

Увс аймаг

Түргэн сумын 100 жил: Долоодугаар сарын 24, 25

Сагил сумын 100 жил: Долоодугаар сарын 24, 25

Давст сумын 100 жил: Долоодугаар сарын 24, 25

Завхан сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21

Тариалан сумын 100 жил: Долоодугаар сарын 22, 23

Малчин сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21

Ховд аймаг

Чандмань сумын 100 жил: Наймдугаар сарын 6, 7, 8

Хөвсгөл аймаг

Төмөрбулаг сумын 100 жил: Долоодугаар сарын 18, 19, 20

Булган аймаг

Баян-Агт сумын 100 жил: Долоодугаар сарын 18, 19, 20

Сүхбаатар аймаг

Асгат сумын 100 жил: Долоодугаар сарын 17, 18

Дарьганга сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21

Онгон сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21

Баяндэлгэр сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21

Халзан сумын 100 жил: Долоодугаар сарын 17, 18

Түвшинширээ сумын 100 жил: Долоодугаар сарын 17, 18

Архангай аймаг

Хангай сумын 100 жил: Долоодугаар сарын 23, 24

Эрдэнэмандал сумын 100 жил: Долоодугаар сарын 24, 25

Хэнтий аймаг

Цэнхэрмандал сумын 100 жил: Долоодугаар сарын 18, 19, 20

Дорноговь аймаг

Улаанбадрах сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21, 22

Дорнод аймаг

Баяндун сумын 100 жил: Долоодугаар сарын 21, 22

Дашбалбар сумын 100 жил: Долоодугаар сарын 23, 24

Дундговь аймаг

Баянжаргалан сумын 100 жил: Долоодугаар сарын 18, 19, 20

Баян-Өлгий аймаг

Алтанцөгц сумын 100 жил: Долоодугаар сарын 17, 18, 19

Цагааннуур сумын 100 жил: Долоодугаар сарын 25, 26, 27

Цэнгэл сумын 100 жил: Долоодугаар сарын 22, 23, 24

Баянхонгор аймаг

Богд сумын 100 жил: Долоодугаар сарын 20, 21, 22

Баянлиг сум 100 жил: Долоодугаар сарын 19, 20, 21

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Наран сум 70, Дорнод аймгийн Цагаан-Овоо сум 90, Хөлөнбуйр сум 80, Булган аймгийн Хялганат тосгоны 50 жилийн ойн баяр наадам тохиож байгаа юм. Хялганат тосгоны 50 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 7-9-нд, Наран сумын 70 жилийн ойн наадам долоодугаар сарын 20, 21-нд болно. Харин Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын ойн баярыг долоодугаар сарын 22, 23-нд зохион байгуулахаар товложээ.