Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Шоргоолж" гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.30/ 14:09 цагт бүрэн унтраажээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 228 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын26-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан нийт 36 хүн, 4 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 12:34 цагт цурамд оруулж, 14:09 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 64.4 га талбай өртөж шатсан.